#htmlcaption1
 
Танилцуулга
 
Холбооны дүрэм
Холбооны дүрмээс ...

дэлгэрэнгүй
     
    Холбооны бүтэц
    Холбооны бүтэц
    дэлгэрэнгүй
      Шинэ мэдээ
      EMD зүтгүүрүүдийг ОХУ-д туршлаа
      2014/02/09
      ОХУ: Electro-Motive Diesel  компани ОХУ-д нийлүүлж байгаа SD42AC-R илчит тэргийг энэ жил гэрчилгээжүүлэх туршилтанд оруулна.   3000 морины хүчтэй энэхүү илчит тэргийг 12-710 хөдөлгүүрээр  тоноглосон бөгөөд Индиана мужийн Muncie хотод байрлах EMD-ын үйлдвэрт бүтээсэн юм.
      Өнгөрсөн жилийн 12 сард ЕMD болон Оросын хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэгч Уралвагон үйлдвэрийн хооронд ОХУ-д  гол замын илчит тэргийг үйлдвэрлэх болон  энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг судлах  зорилгоор харилцан ойлголцолын санамж бичигт  гарын үсэг зурсан юм.   
      Инженерын хамтарсан баг  4500 хүртэл морины хүчтэй,  хувьсах гүйдлийн дамжлагатай, амьдрал дээр туршигдсан  хийц загвар, иж бүрдэл бүхий илчит тэргийг бүтээхээр төлөвлөөд ажиллаж байна. 
      www.railwaygazette.com

       Орчуулж бэлтгэсэн: Техникийн бодлого, зураг төслийн төвийн ахлах инженер Д.Түвшинбаяр
      дэлгэрэнгүй
      EURO 4000 серийн илчит тэрэгний танилцуулга
      2014/02/09
      Европын хамгийн хүчтэй дизель-цахилгаан зүтгүүр

      Тэргүүлэгч 2 түнш шинэ стандартуудыг тогтоож байна

      Vossloh групп- илчит тэргийг бүтээх болон үйлдвэрлэх  европын зах зээлд түлхүүр тоглогч бөгөөд дэлхий дээр хамгийн амжилттай яваа  дизель-цахилгаан зүтгүүр үйлдвэрлэгч Electro-Motive Diesel, Inc (EMD) компанитай хамтран ажиллаж, өөрийн тээврийн хэрэгслийн  нэр төрлийг өргөтгөх  зорилгоор ажиллаж байна.  EMD дизель хөдөлгүүр, цахилгаан татлага болон шалгагдсан туслах тоноглолоор тоноглогдсон  хүчтэй зүтгүүр болох EURO 4000-ыг Vossloh групп бүтээсэн бөгөөд бүх Европын  төмөр замын ачаа болон зорчигч тээвэрлэх операторуудын онцгой хэрэгцээг хангах зорилгоор үйлдвэрлэх юм. Vossloh ба  EMD  компаниуд нь 50-н жилийн туршид хамтран Испани, Их британи, АНУ-д  зүтгүүр нийлүүлсэний ачаар  олон улсад нэлээдгүй нэр хүндтэй болсон юм.  
      дэлгэрэнгүй
      ETF нь Euro 4000 серийн зүтгүүр авна
      2014/02/09
      Франц: Vossloh España  компани нь төмөр замын суурь бүтцийн засвар үйлчилгээ болон барилга байгууламжийн ажил гүйцэтгэгч ETF  компанид Euro 4000 серийн 2 илчит тэргийг нийлүүлэх  болсноо зарласан байна.
      2014 оны зунаас өмнө ашиглаж эхлэх эдгээр зүтгүүрүүдийг Tours болон  Bordeaux хооронд баригдах шинэ төмөр замын шугам болон   Strasbourg орчим Baudrecourt-аас   Vendenheim  хүртэлх  LGV Est –ын 2 шугам зэргийг багтаасан өндөр хурдны 2  шугамын барилга, байгууламжийн төслийг хэрэгжүүлэхэд зориулсан материалуудыг зөөвөрлөхөд ашиглана.
      дэлгэрэнгүй
      Оросын холбооны улсад үйлдвэрлэгдэж байгаа сэлгээний илчит тэрэгнүүд
      2014/02/09
      “Оросын төмөр замууд” /РЖД/ хувьцаат нийгэмлэгийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан хөдлөх бүрэлдэхүүний чанарыг сайжруулж, дэлхийн хөгжлийн түвшинд хүрсэн хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх ажлын хүрээнд “Трансмашхолдинг” компани нь өөрийн харьяа илчит тэрэгний үйлдвэрүүд дээр шинээр илчит тэрэгнүүдийг үйлдвэрлэх ажлуудыг амжилттай зохион байгуулж байна.   Энэхүү ажлын хүрээнд бүтээгдсэн сэлгээний 2 илчит тэргийг танилцуулж байна.
      дэлгэрэнгүй
      CSX and GE to test LNG locomotives
      2014/02/09


      АНУ: Зүтгүүрийн түлшний оронд  байгалийн шингэрүүлсэн хий ашиглах  туршилтын хөтөлбөрийг CSX Corp болон  GE Transportation  компаниуд хамтран хэрэгжүүлэх болсон талаар мэдэгдсэн байна. Талбайн туршилтыг 2014 оноос хийж эхлэхээр төлөвлөж байна. 
      дэлгэрэнгүй
      Бостонд зориулсан эхний HSP46 зүтгүүр TTCI-д туршилтанд орлоо
      2014/02/09


      Wabtec -ын  охин компани болох  MotivePower -аас   Бостоны орчим орон нутагт ашиглах зориулалтааар   Massachusetts Bay Transportation Authority /Массачутесын Булангийн тээврийн хэрэг эрхлэх газар/  (MBTA)-т нийлүүлэх  HSP46 серийн  40 илчит тэрэгний эхнийхийг   Колорада мужийн Пуебло-ийн Transportation Technology Center Inc. /TTCI/-ийн туршилтын төв рүү туршилтанд оруулахаар илгээсэн байна.
      дэлгэрэнгүй
      Дизелийн тосны чанар дизелийн ашиглалтанд нөлөөлөх нь
      2013/10/02
      Энэ нийтлэлд Д49 загварын дизель хөдөлгүүрийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангах асуудлыг дизелийн тосны чанарыг дээшлүүлж, түүнд тавигдах лабораторийн хяналтыг сайжруулах  замаар шийдвэрлэх саналыг дэвшүүлж байгаа юм. 

      УБТЗ-ын зүтгүүрийн аж ахуйд ажиллахдаа бид олон төрлийн илчит тэргийг ашиглаж, түүнд зориулсан мөн олон төрөл бүрийн шатах тослох материалыг хэрэглэж ирсэн. Гэхдээ энэ  дотроос өнөөдөр дизелийн тосны талаар онцгойлон авч үзэх гэсэн юм. Ямар ч илчит тэргийг анх ашиглахад үйлдвэрлэгч тодорхой маркын дизелийн тосыг түүнд хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Гэхдээ тэд тухайн илчит тэргэнд уг дизелийн тосыг чухам яагаад ашиглаж байгаа талаар тайлбарладаггүй, бид ч төдийлөн анхаарч байгаагүй билээ. Энэ нь дизелийн тосны чанарын үзүүлэлтийн талаар нарийн мэргэжлийн ойлголт урьд нь бага байсантай холбоотой бизээ. 
      дэлгэрэнгүй
      Давхар чингэлгэн ачааны тээврийг хөгжүүлэх тухай
      2013/05/28
      Газар зүйн байрлалын хувьд Төв азийн газар нутаг дээрх хоёр их том хөршийн дунд оршдог, далайд гарцгүй манай орны хувьд төмөр замын тээврийн салбар онцгой ач холбогдолтой билээ. Улаанбаатар төмөр замын гол шугам нь Евроазийг холбосон олон улсын төмөр замын дамжин өнгөрөх гарцын нэг боловч жил ирэх бүр манай төмөр замаар тээвэрлэгдэх транзит ачааны урсгал хумигдсаар байна. Сүүлийн жилүүдэд улс хооронд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх “Транзит Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа боловч төдий л үр дүнд хүрэхгүй байна.
      Мэдээж үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа боловч үүний дотроос УБТЗ-ын техник технологийн хоцрогдол онцгой нөлөөлж, улмаар төмөр замын тээх нэвтрүүлэх хүчин чадал нь хязгаарлагдмал байгаа юм. Энэ талаар тус байгууллагын хамт олон ойрын жилүүдэд хийх техникийн шинэчлэлтийн бодлого боловсруулж, хамтарсан үйлдвэр тул хоёр улсын засгийн газар, холбогдох яам, агентлагуудад уламжлаад байгаа билээ. Техникийн бодлогоор сансрын холбооны системийг ашигласан орчин үеийн галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх, хөдлөх бүрэлдэхүүнүүдэд иж бүрэн шинэчлэлт хийх, өртөө зөрлөгийн тоог нэмэх, хөдөлгөөний хязгаарлалт хийж байгаа замын их засварын ажлуудыг дуусгах зэрэг томоохон ажлуудыг тусгасан.  Эдгээр ажлууд нь ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө шаардсан том ажлууд тул хоёр улсын Засгийн газрын түвшинд ярьж шийдэгдэх асуудал юм.
      дэлгэрэнгүй
        Зүтгүүрийн үүсэл хөгжил
        2012/04/22
        Илчит тэрэгний бүтэц, ажиллах зарчим судлахад хамгийн дөхөм арга бол түүний үүсэл хөгжлийн түүхийг судлах. Зүтгүүрийн түүх бол төмөр замын түүхийн салшгүй нэг  хэсэг болдог. Тэгэхээр юун түрүүнд төмөр замын тээвэр түүн дотроо зүтгүүрийн үүсэл хөгжлийн түүхийн талаар товч дурьдая.
        18-р зууны туршид уурын хөдөлгүүрийг боловсронгуй болгож хөгжүүлэх үйл явц үргэлжилж тэдгээрийг төмөр замд хэрэглэх янз бүрийн оролдлогууд хийгдэж байсан. 1784 онд Шотландын зохион бүтээгч Wiliam Murdoch уурын зүтгүүрийн туршилтын загвар бүтээсэн. Уурын зүтгүүрийн эхний загварыг 1780-1790 оны үед уурын завьны анхдагч болох АНУ-ын  John Fitch бүтээсэн. Түүний уурын зүтгүүр нь дотор талдаа дэлтэй дугуйнууд ашигласан. Энэ загвар нь Колумбын Ohio Historical Society музейд хадаглагддаг.
        дэлгэрэнгүй
          Зургийн цомог
          Transport Trains
          Modern Trains
          Intercity Trains
          Express Trains
          Classic Trains
          Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Монголын зүтгүүрийн инженер, мэргэжилтний холбоо © 2014 он Сайтад тавигдсан мэдээлэл материалыг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана.
          Developed by:miniCMS™ v2